”Соло концертын үдэш” эгшиглэнэ

Нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденкогийн "Соло концертын үдэш" манай тайзнаа эгшиглэх нь ээ. Тэрбээр Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн 175 ойд зориулсан өөрийн шилдэг уран бүтээлээс бүрдсэн "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хөгжмийн шилдэг тоглолтоо толилуулахаар болжээ.
"Соло концертын үдэш" сонгодог хөгжмийн тоглолт ирэх есдүгээр сарын 4-ний өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглэнэ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ