Саймон Коуэлл уйлав

Төмөр зүрхтэй хэмээн шүүмжлүүлдэг “X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл уйлсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус шоуны оролцогч 21 настай Жош Дэниелс гурван жилийн өмнө авто ослоор амиа алдсан, сайн найз Лабринт Жеалоустаа зориулж дуулсан байна.
Дууг сонссон Саймон уйлсан бөгөөд шоуны дараа уйлсан шалтгаанаа “Би сарын өмнө хайртай ээжийгээ алдсан. Өнөөдрийг хүртэл ээжийгээ үгүйлэн санаж байна. Жош Дэниелсийн дуу үнэхээр гайхалтай байлаа. Үнэхээр сэтгэл хөдөллөө. Би шоуны үеэр уйлсандаа хэзээ ч харамсахгүй. Өнөөдөр гайхалтай үдэж байлаа. Мөн бид нэг бурхны бэлгийг хүлээн авлаа” гэж хэлжээ. Саймоны ээж Жулиа 81 насандаа зүрхний шигдээсээр нас барсан юм.
Саймонаас гадна шүүгч Шерил, Рита Ора нар уйлсан байна. Шерил “Би уйлахгүй байхыг их хичээсэн. Гэнэт хажуу тийшээ харахад Саймон уйлж байсан” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ