Ники Минаж ялагч боллоо

Реппер гүнж Ники Минаж “Anaconda” дуугаараа Лос Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулагдаж буй “MTV 2015”-аас “Шилдэг хип хоп дуу” номинацид ялагч болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Наадам болохоос 25 хоногийн өмнө “MTV” нэр дэвшигчдийг зарласан билээ. Ники ямар ч номинацид нэр дэвшээгүй байсанд дургүйцлээ илэрхийлж, долоон номинацид нэр дэвшсэн дуучин Тэйлор Свифтийг твиттерээрээ дамжуулан гутаан доромжилсон. Энэхүү үйл явдлын дараа зохион байгуулагчид Никиг “MTV”-д нэр дэвшүүлсэн юм.
Ялалт байгуулсан Ники, Тэйлораас уучлалт хүсч “Намайг уучлаарай. Би ялалт байгуулахыг хүссэн боловч ганц ч номинацид нэр дэвшээгүй байсан. Гэтэл нэр дэвшигч дундаас чиний нэр хамгийн их байгааг харсан. Тиймээс л би бухимдсан” гэж хэлжээ.
Ники, Тэйлор нар “The Night Is Still Young” дууг хамтран дуулсан юм. Дууны дараа Тэйлор, Никиг уучилсан тухайгаа мэдэгдэж “Би ч гэсэн ийм байдалд орвол бухимдах байсан” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ