”Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчид тодорчээ

“Монгол ТВ” телевизийн уран бүтээлчид тун удахгүй дэлхийн хамгийн олон үзэгчтэй гэр бүлийн телевизийн нэвтрүүлгийг Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэгвэл тус шоуны шүүгчдийн нэрс тодорчээ.
Тодруулбал, дэлхийн 60 гаруй оронд хийгдсэн, 100 гаруй oрны үзэгчдийн хүртээл болсон Авьяастан тодруулдаг тус нэвтрүүлгийн Монгол хувилбарыг хөгжмийн зохиолч, продюсер, харанга хамталгийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер Rokitbay, хийлч Дээгий нар шүүх нээ.
Тэд энэ оны эхээр орон даяар авьяастан тодруулах ажилдаа оржээ. Монгол орны өнцөг булан бүрээс хоёр мянга гаруй оролцогчид тус шоунд өөрийн авьяасыг үзүүлсэн байна.
Ямартаа ч, Монголын авьяастнуудын үзүүлбэрийг есдүгээр сарын 20-ноос хойш телевиз үзэгчид хүлээн авч үзэх боломжтой боллоо.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ