Кейни Уэст: Би Ерөнхийлөгч болмоор байна
2015-09-01

Өнгөрсөн амралтын өдөр Лос Анжелес хотноо “MTV” шагнал гардуулах ёслол болж өндөрлөсөн. Реппер Кейни Уэст энэхүү наадмаас хоёр шагнал хүртсэн. Тэрбээр шагнал авахаар тайзан дээр гарч ирэх үедээ 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Наадмын дараа реппер залуу “MTV” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Өнгөрсөн жилийн амжилтаа давтаж, хоёр шагналын эзэн болсонд баяр хүргье?

 

-Баярлалаа. Хөдөлмөр миний авъяасыг нээсэн. Амжилтын минь ард найз нөхөд, гэр бүл, хамтран ажиглагсад минь байгаа. Тэдний хүчээр би амжилттай уран бүтээл хийдэг. Тэдэнгүй бол би зүгээр л нэг тоос.

 

-Та бол энэ цаг үеийн шилдэг репперүүдийн нэг?

 

-Дуугаа амжилтад хүргэхийг хүсч буй бол амжилттай уран бүтээл гарга. Бүү яар. Удсан ч хамаагүй чанартай уран бүтээл гарга. Дараа нь чамд алдар нэр, амжилт ирэх болно.

 

-Та реппер Биг Сеан, дуучин Жон Леган нартай хамтран “One Man Can Change The World” дууг дуулсан. Энэхүү дуугаараа шагналын эзэн болсон. Миний бодлоор гайхалтай дуу болсон байна лээ?

 

-Надад таалагдаж байгаа. Бид гурав өнгөрсөн жил хамтран уран бүтээл хийх талаар ярилцаж байсан. Цаг хугацааны эрхээр бид гурав манан дундаас нэг нэгнээ олж, сайн дуу гаргасан.

 

-“One Man Can Change The World” үгийг бичсэн байхаа?

 

-Би хийсвэр үгээс зайлсхийж, бодит үгийг дуундаа шигтгэдэг. Тиймээс л илүү амьд, хүний чихэнд хүрдэг байх. Улс төр хүний амьдралд ямар дарамт учруулж буйг энэхүү дуугаараа илэрхийлэхийг хүссэн.

 

-Гэнэтийн мэдэгдэл. Та бол олны өмнө амьдардаг хүн. Таны амнаас гарсан үг бүр хэвлэлийн цааснаа үлддэг. Гэтэл өчигдрийн наадмын үеэр 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо мэдэгдсэн. Энэ үнэн гэж үү. Эсвэл зүгээр л хоосон яриа юу?

 

-Хоосон зүйл ярьж, хий мөрөөддөг хүмүүс гуйлгачид байдаг. Тэд амьдралдаа зориг гаргаж, тууштай алхам хийгээгүй учир өнөөдөр муу усны нүхэнд амьдарч байгаа хэрэг. Би амласандаа хүрдэг. Хүрэхийг хичээдэг. Надад боломж байна.

 

-Тэгэхээр үнэн гэсэн үг үү?

 

-Үнэн. Би Ерөнхийлөгч болохыг хүсч байна. Зорилгоо биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх болно.

 

-Аль намаас нэр дэвших төлөвлөгөөтэй байна?

 

-Нууц.

 

-Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг ялаасай гэж хүсч байна?

 

-Дональд Трамп. Тэр бол шударга эр. Түүний амнаас зөвхөн үнэн үг гардаг. Үнэн үг хатуу байдаг жамтай.

 

-Та сонгуульд ялалт байгуулвал АНУ-ын хоёр дахь өнгөт арьст Ерөнхийлөгч болно?

 

-Обама Кени гаралтай. Би Америк гаралтай.

 

-Та ялалт байгуулах боломжтой юу?

 

-Манай гэр бүл үнэхээр алдартай. Миний эхнэр Ким Кардашиан өнөөгийн тэргүүн хатагтай Мишель Обамагаас илүү алдартай. Биднийг үзэн яддаг хүмүүс бий. Гэхдээ хүндэлдэг, хайрладаг хүмүүс үзэн ядагчдаас илүү гэдэгт итгэлтэй байна.

 

 

-Таны яриаг сонсохоор их л амархан сонсогдох юм?

 

-Мэдээж хэрэг би төлөвших болно.

 

-Обамагаас алдартай Ерөнхийлөгч болж чадах уу?

 

-Тийм. Болж чадна. Үнэнийг хэлэхэд, Обама энэ цаг үеийн хамгийн муу Ерөнхийлөгч.

 

-Та эцэг болсноосоо хойш их өөрчлөгдсөн. Илүү буйр суурьтай. Хүүхэд таны амьдралыг хэрхэн өөрчлөв?

 

-Норт Уэст миний амьдралыг бүхэлд нь өөрчилж, миний амьдралыг жинхэнэ утгаар нь гэрэлтүүлсэн. Би өмнө нь хүүхдийг үзэн яддаг байлаа. Гэтэл одоо эсрэгээрээ тэднийг хайрлах болсон.

 

-Тун удахгүй Кардашиан амаржих болно. Хүйс нь нэгэнт тодорхой болсон?

 

-Тиймээ сэтгэл догдолж байна. Хүүгээ хурдан тэвэрмээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Buyanaa:
Manai ene DARVAAN ih Darvaadan shuu
2015-09-08
зочин:
америкийн хувьд бол хэн ч ерөнхийлөгч болж болно л доо, би лав гайхахгүй, харин ийм замбараагүй байдлыг манайхан дуурайх вий гэдгээс л айж байна
2015-09-05
stupid black:
haha muruudtsun gar ve, bolovsrolgui buduuleg har hen chamaig songoh ve, tom bugstei avgaigaa sahiad suuj bai. Obama bol Harward tugssun, bolovsroltoi, bas 50 ni tsagaan hun shuu
2015-09-04
иргэн:
чи зүгээр л эхнэрийнхээ бөгсөнд нь ерөнхийлөгч нь байх ха ха ха
2015-09-03
монголчууд:
өмхий хар сармагчингууд ерөнхийлөгч болвол яаж самарч хаядагийг Обома гэгч сармагчин харуулж дэлхий дахиныг дахиад хүйтэн дайны байдалд хүргэж ойрхи Дорнодыг дайны талбар болгож терорестуудыг ивээн тэтгэж Исламын Улсыг бий болгож Украйныг 2хувааж ёстой холион бантанг нь хутгаж сууна даа.
2015-09-03
Зочин:
Ooroo muu usnii nuhend amidarch bhda taarsan sarmagchin bj hutshima. Muu booliin ur sad ingej zadarch yavdag hog n udahgui ongoroh bhda. Nohoi shig buduulah biz
2015-09-02
зочин:
Хамгийн тэнэг нь ерөнхийлөгч болдог бол чи л таарах байхдаа.
2015-09-01