Бенжи эхнэрээ жирэмсэн хэмээн ам алдав

img

Холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз нөхөр Бенжи Маддены хамтаар Лос Анжелес хотын нэг зоогийн газраар үйлчлүүлээд гарч явахдаа гэрэл зурагчдын дайралтад өртсөн байна. Зурагчид хосын зургийг авахаар хэтэрхий ойртох үед Бенжи эхнэрээ заагаад “Холдоорой. Та нараас болж хүүхдээ гэмтээхийг хүсэхгүй байна шүү” гэж хэлжээ. Тэрбээр ийнхүү хэлснийхээ дараа “Миний ярьсан худлаа шүү” хэмээгээд машиндаа суусан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд Нью Йорк хотноо нууцаар гэрлэсэн юм. Хосын хуримын зураг өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ