Кейни ерөнхийлөгч болох ёстой

img

 

АНУ-ын Лос Анжелес хотод өнгөрсөн долоо хоногт “MTV” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан билээ.

 

Тус наадмаас Кейни Уэст хоёр шагналын эзэн болсон бөгөөд “Шилдэг реппер” шагналыг гардан авахаар тайзан дээр гарч ирэх үедээ гэнэтийн мэдэгдэл хийсэн юм.  Тэрбээр 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Америкийг удирдахыг хүсч буйгаа хэлсэн билээ.  Кейни ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрбумтан Дональд Трампийг дэмжихээ мэдэгдсэн юм.

 

Тэгвэл Трамп сэтгүүлчтэй уулзах үеэрээ “2020 оны сонгуулиар Кейни Уэстийг дэмжиж ажиллах болно” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Трамп Кейни Уэст сайн залуу. Энэ залуу сайн удирдагч болж чадна. Кейни ерөнхийлөгч болох ёстой. Бид залуучуудаа дэмжих хэрэгтэй” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ