Жолитой адилхан бүсгүй модель болжээ

Холливуудын нэрт жүжигчин Анжелиа Жолитой тун адилхан бүсгүй Шотланд улсад амьдардаг тухай “www.cosmopolitan.co.uk” мэдээллээ.
24 настай Челсиа Марр гэх бүсгүй өөрийнхөө зургийг Жолитой харьцуулаад “Адилхан байгаа биз”, “Би бол Жолигийн дүү”, “Бид эцэг нэгт”, гэж бичээд твиттер, инстаграм зэрэгтээ байршуулсан байна. Дээрх харьцуулсан зургийг харсан интернэт хэрэглэгчид Челсиа, Жоли хоёрыг үнэхээр адилхан харагдаж байна гэжээ.
2013 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр Жоли урт, хар даашинз өмссөн билээ. Челсиа, Жолитой адилхан даашинз өмссөн зургаа өчигдөр инстаграмдаа байршуулаад “Би модель болсон. Жолигийн буяна ар ажилтай болсон” гэж бичсэн байна.
Челсиа жүжигчин бүсгүйтэй адилхан харагддаг учир Шотландын нэгэн загварын агентлагтай зургаан сар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэрбээр “Би Жолигийн буянаар ажилтай боллоо. Бид уулзах байх” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ