Ирина Шейк гэрлэнэ

img

Оросын супермодель Ирина Шейк хэдэн сарын өмнөөс холливуудын нэрт жүжигчин Брэдли Купертэй болзох болсон. Тэд албан ёсоор үерхэх болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ. Тэгвэл Ирина өчигдөр “UK” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тун удахгүй гэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ.

 

Ирина “Би гэрлэхийг хүсч байна. Энэ хүсэл минь тун удахгүй биелэх байх. Би гэр бүлтэй, хүүхэдтэй, тогтсон амьдралтай болохыг мөрөөдөж байна. Бүх охид хуримаа хийхийг хүсдэг. Би ч гэсэн хуримаа хийхийг хүсдэг” гэж хэлжээ.

 

Саяхнаас жүжигчин эрийг найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан хэмээн бичих болсон. Куперийн 700 гаруй мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгжөөр Иринад гэрлэх санал тавьсан гэв. Энэ тухай Ирина “Бид нэг нэгэндээ хайртай. Бид гэрлэнэ. Гэнэтийн бэлгээ задалмааргүй байна” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ