Льюс Хэмилтон: Хайр дурлалаас бусдад амжилт олсон

img

“Формула 1”-ийн нисгэгч Льюс Хэмилтон өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “GQ Men Of The Year шагнал гардуулах ёслолд оролцжээ. Наадмын дараа Хэмилтон “GQ” сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

 

 

-Та гурван жил дараалж “Оны шилдэг тамирчин” шагнал хүртлээ?

 

-Шагнал авах нь амжилттай яваагийн нэг илэрхийлэл гэж боддог. Би тэр ондоо бусдаас илүү гялалзсан учир шагналын эзэн болсон байх.

 

 

-Шагнал авах дуртай байх нээ?

 

-Шагнал, алдар нэрт дургүй хүн байдаг гэж үү. Би лав дуртай.

 

 

-Хэмилтон гэх залууг спорт сонирхогчид мэддэг болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд олон ч шагналын эзэн болсон. Шагнал авах бүртээ юу боддог вэ?

 

-Энэ бүхэн хэр удаан үргэлжлэх вэ. Хэрвээ би өнөөдөр санамсаргүй байдлаар гэмтээд, дараагийн уралдаанд оролцож чадахгүй бол маргааш шагналын эзэн болж чадах болов уу. Өөрийн байр сууриа алдаж эхлэх үед хүмүүс хэр хурдан Хэмилтон гэх нэрийг мартах бол.

 

 

-Та өөрийгөө бүх салбарт амжилт олсон гэж боддог уу?

 

-Бүх салбарт гэсэн үү.

 

 

-Хайр дурлал, бизнес, найз нөхөд гэх мэт.

 

-Аан. Сайн мэдэхгүй байна. Уралдааны зурвас дээр зогсч буй Хэмилтон яг одоо ярилцлага өгөөд сууж буй Хэмилтон хоёр тэс өөр зүйл боддог гэдгийг л мэдэж байна. Би өдөр бүр, цаг тутамд нэг зүйлийг бодож, анхаарлаа төвлөрүүлдэггүй. Уралдаж байхдаа амжилт, ялалтын тухай боддог болохоос хайр дурлалын тухай боддоггүй. Харин энгийн үедээ би илүү хөгжилтэй, илүү тайван, амар амгалан зүйл боддог. Охин, хайр, болзоо, үнсэлт гэх мэт. Би тамирчин хүн. Спортын салбарт өөрийн гэсэн байр суурьтай. Намайг тойрон хүрээлдэг найзууд гэж бий. Надад гайхалтай аав, ээж бий. Би спортын буянаар хангалттай хөрөнгөтэй болсон. Таны дурьдсан ганцхан салбараас бусдад нь амжилт олсон. Харин хайр дурлалын салбар тийм ч амжилт олдоггүй.

 

 

-Өнгөрсөн гуравдугаар сард долоон жил үерхсэн дуучин Николь Шерзингерээс салсан. Та хоёрыг хуримаа хийнэ гэж боддог байлаа?

 

-Тэр бүсгүйн буянаар олон гайхалтай өдрийг өнгөрүүлсэн. Хайрын гал нэг л өдөр унтарчихсан. Гэхдээ нэг нэгнээсээ залхаагүй, зүгээр л найзууд байх нь бидэнд ашигтай гэдгийг мэдсэн.

 

 

 

-Та хоёр долоон насны зөрүүтэй. Насны зөрүү салалтад нөлөөлсөн үү?

 

-Нас саад болсон бол анхнаасаа тэр бүсгүйтэй уулзахгүй байсан.

 

 

-Дуучин Рианнатай ямар холбоотой юм бэ?

 

-Бид найзууд.

 

 

-Та хоёрыг холбох нь эвгүй байдаг уу?

 

-Тиймээ их эвгүй байдаг.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ