Гвен Стефани болзож эхэлжээ

“No Doubt” хамтлагийн дуучин Гвен Стефани рок хөгжимчин Гевин Росдейлаас салах өргөдлөө өнгөрсөн наймдугаар сард гаргасан билээ. Тэд 2002 онд Италид хуримаа хийсэн бөгөөд гурван хүүхдийн эцэг, эх юм. Хос өнгөрсөн оноос таарамжгүй харилцаатай болж хэдэн сарын өмнөөс тусдаа амьдрах болсон гэнэ.
Салах өргөдлөө дуучин бүсгүй эхэлж гаргасан хэмээн гэрчүүд мэдээлсэн. Тэгвэл нөхрөөсөө салаад удаагүй байгаа Гвен Стефани шинэ хайртайгаа учирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр Америкийн “The Voice” шоунд хамтран ажилласан, дуучин Блак Шелтонтой болзох болжээ. Тэд өчигдөр Лос Анжелес хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Шелтон өнгөрсөн онд эхнэрээсээ салсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ