Бяцхан Тимберлайкийн шинэ зураг

Холливуудын сайхан хос гэгддэг дуучин Жастин Тимберлайк, жүжигчин Жессика Билл нар энэ оны дөрөвдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хос хүүгээ Силас Рандал хэмээн нэрлэсэн билээ.
Жессика өнгөрсөн долоодугаар сард хүүтэйгээ авахуулсан селфи зургаа инстаграмдаа байршуулсан бол Тимберлайк олон улсын аавуудын баяраар хүүгээ тэвэрсэн зургаа твиттертээ байршуулсан юм.
Хос сар гаруйн хугацаанд хүүгийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд нийтлээгүй бөгөөд өчигдөр 17.00 цагт зэрэг инстаграмдаа хүүтэйгээ авахуулсан зургаа нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Дуучин эр “Хүү минь сайн байгаа” гэсэн бол жүжигчин бүсгүй “Бяцхан Тимберлайк” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ