Бекхэмийн хүүд Селена таалагддаг

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өчигдөр инстаграмдаа ууган хүү 16 настай Бруклин Бекхэмтэй ярилцаж буй богинохон бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бекхэм хүүгээсээ “Чамд ямар охин таалагддаг вэ? Алив ээ ааваасаа нуух хэрэггүй” гэж асуухад Бруклин “Надад дуучин Селена Гомез таалагддаг. Тэр их хөөрхөн бас тун сайн дуулдаг. Гэхдээ Селенатай найзууд байхыг илүүд үзэж байна. Би олны танил хүнтэй болзмооргүй байна” гэж хариулжээ.  

 

Селена, Бруклинээс долоон насаар эгч юм. Дуучин бүсгүй Жастин Биберээс салсны дараа хэд хэдэн залуутай холбоо тогтоосон. Селена саяхнаас “Бүрэнхий” цувралын од Тэйлор Лотнертэй болзох болсон бол Бруклин өнгөрсөн баасан гаригт Парис хотноо залуу жүжигчин Сониа Бен Аммар гэгчтэй болзож байхдаа сэтгүүлчдэд баригдсан. Тэднийг үерхдэг хэмээн британийн хэвлэлүүд мэдээлсэн ч Бруклиний ээж Викториа Бекхэм эрс үгүйсгэж “Тэд найзууд” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ