Пол Уолкерийн охин буяны сан байгуулжээ

Галзуу хурд киноны од Пол Уолкерийн охин Медов Уолкер дүрвэгсдэд туслах “Paul Walker” гэх сан байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Медов энэхүү санг аавынхаа нэрээр нэрлэсэн бөгөөд Ойрхи Дорнод, Хойд Африкаас цагаачилж, Европт ирж буй дүрвэгсдэд туслахаар болсон байна.
Охин сангийнхаа нээлтэд зориулж “Миний аав 40 настайдаа бурхны орон руу явсан. Аавынхаа төлөө олон хүнд тусламаар байна. Миний аав сайн хүн байсан. Аав минь үргэлж хүмүүсийг нэгт тавьж, тэдэнд туслахын тулд бүхнийг хийдэг байсан. Аавынхаа төлөө энэхүү “Paul Walker” санг байгуулахаар боллоо” гэж хэлжээ.
Медов Уолкер эхэлж аавынхаа гэрээсэлж үлдээсэн нийт хөрөнгийн 10 хувийг нь дүрвэгсдэд хандивлахаар шийдвэрлэсэн байна. Пол бүх хөрөнгөө охиндоо өвлүүлсэн бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр “50 сая ам.доллар, 10 гаруй үл хөдлөх хөрөнгө байгаа” гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ