Циркийн үзүүлбэрийн үеэр осол гарчээ

img

ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж буй циркийн “Idol-2015 Festival at Moscow's” наадмын үеэр осол гарчээ. Циркийн агаарын үзүүлбэрийн үеэр жүжигчин 21 настай Ксениа Элкина 10 метрийн өндрөөс унаж, хүнд гэмтэл авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тоглолтын үеэр хамтрагч нь түүнийг агаарт шидэж, гараас барих үед энэхүү осол гарчээ. Бүсгүй одоог хүртэл ухаангүй ороогүй байгаа гэнэ. Тэрбээр 14 хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай хэмээн хамтрагч Эдгард Запасшни сэтгүүлчдэд мэдэгдэж “Ухаан ороогүй байна. Ухаан орохыг нь тэсэн ядан хүлээж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ