Уитни, Кристина нар алуулсан гэв

Дуучин Уитни Хьюстон болон түүний охин Бобби Кристина нарыг санаатайгаар алсан хэмээн гэр бүлээс нь мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Энэхүү мэдэгдлийг Бобби Брауны дүү Леола Браун сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Тэрбээр “Уитни, Кристина нар амиа хорлоогүй бусдын гарт амиа алдсан. Уитнигийн үхлийн шалтааныг хар тамхитай холбон тайлбарлаж буй ч үнэн хэрэгтэй тийм биш. Түүнийг санаатайгаар хөнөөсөн. Харин Кристинаг сүйт залуу Бобби Браун хөнөөсөн. Тэрбээр эд хөрөнгийг нь авахын тулд сүйт бүсгүйгээ хөнөөсөн” гэж хэлжээ.
Кристинагийн гэр бүл Горданыг шүүхэд өгч, 13 сая ам.доллар нэхэмжлээд байгаа юм. Харин Гордан, сүйт бүсгүйнхээ үхэлтэй холбоогүй хэмээн мэдэгдэж “Би ч гэсэн хохирогч" гэжээ.
Уянгын дууны хатан хаан гэгддэг Уитни 2012 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Beverly Hilton” зочид буудлын 1024 өрөөний угаалгын өрөөнөөс амиа алдсан байдалтай олдсон бол Кристина энэ оны эхээр Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон билээ. Тэрээр зургаан сар ухаангүй байсны эцэст өнгөрсөн долоодугаар сарын 22-нд нас барсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ