Бекхэмд зориулж хийлгэсэн шивээсээ арилгажээ

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нөхөр Дэвид Бекхэмдээ зориулж 2005 оны нэгдүгээр сард шилэн хүзүүнээсээ дал хүртлээ арабаар “Би бол чинийх. Чи бол минийх. Энэ хайр мөнх” хэмээн шивүүлсэн билээ. Тэрбээр өчигдөр Нью Йоркийн загварын долоо хоногт оролцохоор ирэх үедээ Бекхэмд зориулж шивүүлсэн шивээсээ арилгуулсан байсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Сүүлийн үед британийн хэвлэлүүд хосыг таагүй харилцаатай байгаа, удахгүй салах гэж байгаа хэмээн мэдээлэх болсон. “Энэхүү мэдээллийг баталж, Викториа шивээсээ лазерээр арилгуулжээ” хэмээн “TMZ” сайт мэдээлсэн байна.
Викториа 2004 онд хуримынхаа тангарагийг далан дээрээ шивүүлж байсан юм. Тэрбээр энэхүү шивээсээ 2007 онд арилгуулж байсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ