Харри найз бүсгүйтэйгээ эргэн нийлжээ

img

Их Британийн ханхүү Харри таван жил үерхсэн жүжигчин Криссда Бонастагаасаа өнгөрсөн оны сүүлээр салсан билээ. Тэдний салсан шалтгаан нь хатан хаан II Элизабет гэнэ. Хатан хаан ач хүүгээ угсаа гарал сайтай бүсгүйтэй танилцуулахыг хүссэн байна. Тэгвэл ханхүү, эмээгийнхээ эсэргүүцлийг үл тоон экс хайртайгаа эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ханхүү өчигдөр 31 нас хүрч, төрсөн өдрөө Лондонгийн нэгэн зоогийн газарт тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Баярт ханхүүгийн найзууд болон Криссда Бонаста хүрэлцэн ирсэн аж. Тэд гэрэл зурагчдыг үл тоон гар гараасаа хөтлөлцөн, нэг машинд суун явцгаажээ. Ханхүүг саяхныг хүртэл “Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уатсонтой холбож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ