Кардашианы дүүг доромжлов

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба өчигдөр “NBS” телевизэд ярицлага өгөх үеэрээ реалити шоуны од Ким Кардашианы дүү Кулиа Женнерийг доромжилсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Жүжигчин бүсгүй “Энэ охин надаас илүү хөдөлмөрлөсөн гэж үү. Би тэр том уруултай охиныг нэг кинонд тоглож байхыг хараагүй. Тэгсэн мөртлөө инстаграм, твиттерт дагадаг хэрэглэгчийнх нь тоо минийхээс их. Их гайхаж байна” гэж хэлжээ. Тэрбээр Кулиаг ийнхүү хэлсэн шалтгаанаа тайлбарлаагүй ч “Тархиа хэрэггүй мэдээллээс чөлөөлж сурах хэрэгтэй. Хэн ч битгий тоо” гэсэн байна.
Кардашианаас ч алдартай болж буй Кулиаг инстаграмд 22 сая, твиттерт 14 сая болжмор дагадаг аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ