Түүхэн жүжгийн өдрүүд эхэлнэ

Түүхэн жүжгийн өдрүүд тун удахгүй эхэлж, Улсын драмын эрдмийн театрын тайзнаа түүхэн сэдэвт жүжгүүд амилах нь ээ.
Ирэх аравдугаар сарын 2-ны 16:00 цагт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, 3, 4-нд 19:00 цагт Д.Намдагийн "Оролмаа эх", Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт түүхэн уран бүтээлүүд тус тус тоглогдох юм байна.
Мөн С..Жаргалсайханы "Тэмүүжин" хүүхдэд зориулсан түүхэн жүжгийг тоглох аж. Есдүгээр сарын 8-аас худалдаанд гарах тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын билетийн касс, Цахим хэлбэрээр бол https://www.monda.mn/ болон 1900-1617 утсанд залган үнэгүй хүргүүлэх боломжтой аж. Байгууллага, анги хамт олноороо үзвэл 30-50%-ын хөнгөлөлттэй.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ