Хаадын тухай багц роман худалдаанд гарлаа

img

 

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамьян түүхэн романаас бүрдсэн таван багц номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ. Чингис, Хубилай, Өгөдэй, Галданбошигт, Амбагай хаадын тухай “Чингис хааны мэнгэ”, “Өгөдэй хааны хатан”, “Хубилай сэцэн хаан”,  “Амбагай хаан”, “Галданбошигт хаан” нэртэй 5 романыг 1 багц  болгон  худалдаанд гаргаж байгаа аж.

 

“Энэ номонд би түүх бичээгүй, дэлхийн уран зохиолын чиг хандлагыг тусган өөрийн сэтгэлгээгээр зохиол бичсэн” хэмээн МУСГЗ, зохиолч Д.Жамъян номынхоо нээлтийн үеэр онцоллоо. Багц романыг өнөөдрөөс бүх номын дэлгүүрээр худалдаалах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Galdan hamag Mongoliin khaan bish biz dee
2015-09-18