Тайра Бэнкс төрөхгүй

“Америкийн дараагийн топ модель” шоуны санаачлагч, супермодель Тайра Бэнкс “People” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ жирэмсэлж чадахгүй, тээгч эхийн тусламжтай л хүүхэдтэй болох боломжтой болсон тухайгаа ярьжээ.
Тэрбээр “Би хэзээ ч жирэмсэлж чадахгүй. Би тээгч эхийн тусламжтай л хүүхэдтэй болох боломжтой. Нэр алдар, мөнгө, эрх мэдлийн төлөө хэтэрхий олон жилийг зарцуулж, өдөр шөнөгүй ажилласны минь ашиг гарсангүй. Хүүхэдтэй болох боломж зөндөө байсан ч тэр цаг хугацааг хүүхэд бус ажилдаа зарцуулахыг хүссэн. Үнэхээр харамсч байна. Одоо л хүүхэдтэй болох боломжтой болсон ч энэ мөрөөдөл минь талаар өнгөрлөө. Үр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн ч бүтэлгүйтсэн” гэж ярьжээ.
41 настай модель бүсгүй гэрлээгүй бөгөөд энэ ондоо багтаан тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болохоо фэнүүддээ мэдэгдсэн байна.
Тайра “Би заавал ээж болно. Би хүүхэдтэй болмоор байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ