“Game of Thrones” кино 12 номнацийн эзэн боллоо

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Эмма” шагнал гардуулах ёслолд “HBO” телевизийн бүтээл “Game of Thrones” буюу “Хаан ширээний тоглоом” кино 24 номнацид нэр дэвшиж, 12 номнацид нь ялалт байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тус кино “Эмми”-гийн хамгийн нэр хүндтэй шагнал “Драмын шилдэг цуврал” номнацид ялалт байгуулжээ.
“Хаан ширээний тоглоом” киногоороо “Шилдэг найруулагч” номнацид ялалт байгуулсан, найруулагч Дэвид Нуттер “Бидний хийсэн ажлыг өндрөөр үнэлж, шагнал өгсөнд баярлалаа. Бидний ажилд хүч нэмж, урам хайрласанд баярлалаа. Бүх хүмүүст баярлалаа. Бурхандаа баярлалаа. Энэ бүтээл жүжигчид гэх гайхалтай хүмүүсгүйгээр бүтэхгүй байсан. Та нар бол шилдэг нь. Хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ