Дуучин Б.Батбаатар 5 сая төгрөгийн эзэн боллоо

Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо-II” улсын уралдааны шилдгүүд тодорчээ. Нийт 80 гаруй мэргэжлийн дуучин оролцсон энэхүү уралдааны тэргүүн байрыг ЦДБЭЧ-ын дуучин, ахлах ахлагч Баянбилэгийн Батбаатар эзэлжээ. Ингэснээр тэрбээр Гран При цом, 5 сая төгрөгийн эзэн боллоо.
10 жилийн дараа дахин зохион байгуулагдсан уг уралдааныг Ардын жүжигчин Б.Жавзандулам, Д.Самбуу, Улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн тоймч Ч.Буянхишиг болон хөгжмийн зохиолч С.Тараа, Цэн.Эрдэнэбат нар шүүж, шилдэг дуучдыг тодруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ