Леди Гага: Би хэн нэгнийг дуурайдаггүй

img

Дуучин Леди Гага өнгөрсөн амралтын өдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан 67 дахь удаагийн “Эмми”-д оролцож, шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулсан юм. Наадмын дараа дуучин бүсгүй “Vogue сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

 

 

-Та улаан хивсний ёслолд ирэхдээ ихэвчлэн гаж, этгээд гэмээр даашинз өмсдөг. Өмнөх наадмын үеэр үхрийн махан даашинз өмсөж ирсэн. Харин энэ удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэхдээ ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байна. Таны даашинз “хамгийн тансаг даашинз”-аар тодорлоо?

 

-Би бол поп дуучин. Би бол шинэчлэгч, санаачлагч, загварын бурхадын бяцхан сахиусан тэнгэр. Тэдний бүтээснийг би өмсдөг, бусдад сонирхуулдаг. Тэдний сонголтыг би хүндэтгэдэг учир өмсдөг. Би тэдэнд итгэдэг учир өөрийгөө ямар харагдахаас айдаггүй. Махаар даашинз хийх санааг би бус тэд гаргасан. Цаасаар, арьсаар бүтээсэн даашинзыг би бус тэд хийсэн. Яагаад өнөөдөр өөрийгөө өөрчилсөн юм бэ гэж үү. Би байгаараа л байна. Би хэн нэгнийг дуурайдаггүй. Өнөөдрийг өөрчлөлт, тансаг даашинз олон нийтэд таалагдсан бололтой. Би бяцхан охин байхдаа “Эмми”-д оролцож, олны танил тэр гайхалтай эрхмүүдийг ойроос нь харахыг хүсдэг байсан. Миний мөрөөдөл тэр алдартнуудын өмнө дуулах байсан. Энэ удаагийн “Эмми”-д би дуулаагүй ч шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулсан. Нэр төрийн хэрэг. Миний нэг мөрөөдөл биеллээ.

 

-Та шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах үедээ бэлгийн цөөнх гэгддэг ижил хүйстнүүд болон хүйсээ солиулсан тэр хүмүүсийн эрхийг хамгаалахыг олон нийтээс хүссэн. Заавал шагнал гардуулах ёслолын үеэр энэ тухай дурьдах хэрэг байсан гэж үү?

 

-Гэнэтийн цочироо хүмүүст илүү тод, хурц үлддэг. Зориг гаргаж өөрийгөө илчилж, зориг гаргаж хүйсээ солиулсан тэр хүмүүсээс бид жигших бус харин бахархах хэрэгтэй. Тэдний агуу зоригийг бурхан ивээг. Олон улс тэднийг гадуурхахыг би эсэргүүцэж байна. Гаж хүмүүс гэх тодотголтой тэр хүмүүсийн төлөө би амиа өргөхөд ч бэлэн.

 

-Мөн шагнал гардуулах ёслолын үеэр олон уран бүтээлч бэлгийн цөөнх, хүйсээ солиулсан хүмүүсийн эрхийг хамгаалахыг хүссэн. Энэ жилийн наадам тэдэнд зориулагдсан гэхэд болох уу?

 

-Уран бүтээлчид нэг зүйлд анхаарлаа хандуулж буйд тун баяртай байна. Урлаг ямар хүчтэй билээ. Урлаг бол агуу. Урлаг бол эхийн хэвлий.

 

 

 

-Гэхдээ олон улс дээрх хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн. Америкийн зарим муж ижил хүйстнүүдийг гэрлэж, хүүхэд үрчилж авахыг зөвшөөрсөн бус уу?

 

-Бурхан биднийг яг адилхан мах, цус, ясаар бүтээсэн атлаа яагаад өчүүхэн зүйлээс болж нэгнээ ялгадаг юм. Хүний эрх ярьсан барууны улсууд өнөөдрийг хүртэл ижил хүйстнүүдийг хүүхэд үрчлэн авахыг хориглосон. Энэ бол буруу. Бүх хүн тэгш амьдрах хэрэгтэй. Бүх хүн үр хойчоо үлдээх хэрэгтэй.

 

-Энэ бол миний бодол. Та нар ижил хүйстнүүд, хүйсээ солиулсан тэр хүмүүсийн тухай ярьж, тэдний эрхийг хамгаалахын уриалсан. Та олон улсад болж буй үйл явдлуудыг цаг тутам хүлээн авдаг уу?

 

-Тийм.

 

-Тэгвэл энэ асуултад эмзэглэхгүй гэдэгт итгэлтэй байна. Та нар ижил хүйстэн гэх мэт хүмүүсийн эрхийг ярьж буй мөртлөө жинхэнэ утгаараа эрх нь зөрчигдөж, бурханд бүх зүйлээ даатгасан тэр дүрвэгсдэд анхаарлаа хандуулахыг хэн ч уриалаагүй. Энэ тухай. Ганц ч уран бүтээлчийн амнаас дүрвэгсэд гэх үг сонссонгүй?

 

-Энэ асуудалд олон улсын толгойны өвчин болсон. Гарц бий гэдэгт итгэлтэй байна. Мэдээж хэрэг амьдрахын төлөө өөрийгөө золиослож буй тэр хүмүүсийг бодохоор сэтгэлд уйтгар гуниг хуримтлагдаж байна. Гарц бий. Итгэлтэй байна. Гарц заавал байх ёстой.

 

-Таны ярьсан бүхнийг олон нийт үгүйсгэж, шоу хийж байна хэмээн буруутгадаг?

 

-Миний дууг сонсохгүй байж болно. Би хувь хүний сонголтод нөлөөлөхийг хүсэхгүй байна. Харин миний ярьсныг чих тавин сонсохыг хүсье. Би бурханд амласан. Би сахиусан тэнгэрүүдэд амласан. Миний ярьсан зүйлс бүгд үнэн.

 

-“Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд ирсэн ихэнх уран бүтээлч тантай гар барихыг хүсч байгаа мэт харагдсан?

 

-Эелдэг харилцаа, эелдэг харилцаатай учирдаг. Би өөрийгөө нэр хүндийн оргилд хүрсэн мэтээр ярих дургүй.

 

-Та ганцхан долоо хоногийн өмнө “Horror story” гэх дууныхаа трейлерийг “Youtube.com сайтад байршуулсан. Хэзээ албан ёсоор цацагдах вэ?

 

-Би хийх ёстой ажлаа хийсэн. Энэ хариултад менежер минь хариулах нь зөв байх.

 

 

-Та 2012 оноос хойш жүжигчин Тэйлор Кэннитэй болзсон. Та хоёрыг гэрлэсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ үнэн үү?

 

-Амьдралаараа шоу хийхийг хүсэхгүй. Цоожтой хаалганы цаадах Гагаг мэдэх гэж оролдох хэрэггүй.

 

-Та дээр хэлсэн. Бүх хүн үр хойчоо үлдээх ёстой гэсэн. Хэзээ ээж болох вэ?

 

-Мэдэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ