Николас Кейжийн хүү архинаас гарчээ

Холливуудын нэрт жүжигчин Николас Кейжийн хүү Уестон Кейж 2009 оноос архи, хар тамхинд донтож, 10 гаруй удаа албадан эмчилгээнд хамрагдсан билээ. Тэгвэл Уестон архинаас гарч, аавынхаа тусламжтай бизнес эрхлэхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Түүний ийнхүү өөрчлөгдсөн шалтгаан эхнэр нь жирэмсэн болсонтой холбоотой аж. 2005 оноос болзож, 2010 онд гэрлэсэн Уестоны эхнэр Дианне гурван сартай жирэмсэн хэмээн Николас Кейж “NBS” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Хос өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нд хүүтэй болсон билээ.
Жүжигчин эр “Хүү минь над руу яриад өөрчлөгдөхийг хүсч буйгаа хэлсэн. Би их гайхсан ч хүүгээ дэмжихээр болсон. Уестон дахин архи уухгүй гэдгээ хэлсэн. Би хүүдээ итгэж байна. Эхний ээлжинд хүүдээ тансаг зэрэглэлийн байшин, хувийн газар авч өгнө” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ