Залуусын дурсамжийг сэргээх тоглолт болно

img

 

Монголын хөвгүүдийн анхдагч 5 хамтлагийн нэгдсэн “Мартагдашгүй” тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. “Номин талст”, “Сүнс”, “Камертон”, “Салхи”, “Guys” хамтлаг анх удаа нэгдэн тоглолт хийхээр болжээ. Уг тоглолтыг 1990-ээд оны залуусын дурсамжийг сэргээх зорилгоор, жүжигчилсэн хэлбэрээр “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат зохион байгуулж байгаа аж.

 

“Энэ тоглолтын  санаа  олон жилийн өмнөөс яригдсан. Өнөөдөр биелэлээ олж байгаад баяртай байна. Манай хамтлагийн зүгээс үзэгчдэд зориулан олон гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа” хэмээн “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар хэлж байв.

 

“Мартагдашгүй” тоглолтод 5 хамтлагийн 20-30 дуу дуулагдах аж. Тоглолт ирэх сарын 9-нд “Улаанбаатар палас”-ын концертын танхимд болох юм байна. Тасалбарын хувьд 40-80 мянган төгрөгөөр худалдаалагдах аж. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
camertonoos busadiin medehgvi um bn
2015-09-24
Zochin:
Taivanbatdaa ingej tuslalgui yahav dee ! Anh Kamertonii menejer gej ih l yvsan daa ! Amjilt ! Poker ah ni !
2015-09-24