Ник Каннон найз бүсгүйтэй болжээ

img

Дуучин Мэрия Кэригийн нөхөр асан, хөтлөгч Ник Каннон өөрөөсөө 13 насаар дүү модель бүсгүйтэй үерхэж эхэлсэн гэдгээ “TMZ” сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. 34 настай хөтлөгч залуу “Америкийн дараагийн топ модель” шоуны од, алаг тарлан үхэр хэмээн олон улсад алдаршсан, модель Уинние Харловтой үерхэх болжээ. Модель бүсгүй нэг төрлийн арьсны өвчтэй бөгөөд арьсны өнгө нь яг л алаг үхрийнх шиг тарлан юм.  Хос өнгөрсөн тавдугаар сард танилцсан байна.

 

Хөтлөгч “Гэр бүлээсээ салснаасаа хойш хэсэг хугацааг зүрхээ эмчлэхэд зарцууллаа. Салалт надад хүнд туссан. Зүрх минь их шархалсан. Салалтын дараагаас хүүхдүүдтэйгээ байнга уулзаж чадахгүй болсон. Би Америкт, тэд Австралид. Харин би шархалсан зүрхээ эмчлэх нэгэнтэй учирсан. Дахин дурласан гэхэд болно. Их жаргалтай байна. Биднийг дэмжээрэй” гэж хэлжээ.

 

Мэрия Кери хэдэн сарын өмнөөс Австралийн газрын тосны магнайт, тэрбумтан Жеймс Паркертэй болзох болсон юм. Тэднийг сүй тавьсан хэмээн гэрчүүд мэдээлсэн ч хос батлаагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Алаг тарлан үхрийн нэр буруу шүү дээ. Өөр нэр бичсэн байна. Үүнийг Шантайн гэдэг сэн.
2015-09-25