Мона Лизагийн шарилыг олжээ

img

Италийн археологчид алдарт зураач Леонарда да Винчигийн бүтээл “Мона Лиза” зурагны модель Лиза Жеррардин гэх эмэгтэйн араг ясыг олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэхдээ энэхүү араг яс Мона Лизагийнх мөн эсэхийг тодруулаагүй байгаа хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж “Ройтерс” агентлагт өгүүлжээ.

 

Археологич Сильвано Уинсенти “Бидний олсон араг яс Мона Лиза зураг дээрх бүсгүйнх байх өндөр магадлалтай. Бид итгэлтэй байна. Гэхдээ ДНК-ийн тусламжтай араг ясны эзэнг олох болно” гэж хэлжээ.

 

Лиза Жеррардин 1479-1551 оны хооронд амьдарч байжээ. Тэрээр таван хүүхэдтэй бөгөөд нөхрөө тахлаар алдсныхаа дараа гэлэнмаа болсон гэнэ. Мөн түүнийг 1442 онд 60 насандаа таалал төгссөн гэдэг.

 

Эмэгтэй мөнгөний төлөө зураачийн саналыг хүлээн авч, урланд нь зочилж өөрийнхөө хөргийг зуруулсан гэгддэг. Мэргэжилтнүүд араг ясны тусламжтай эмэгтэйн жинхэнэ төрхийг гаргаж авахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
oilgosongui shariliig ni ollo gehiin mun bishiig ni medehgui ghin est hudlaa medee bnda
2015-10-03
иргэн:
60 наслаад үхсэн хирнээ амьдарч бсан оноор хөөвөл 72 хүрсэн бх юм. мэдээллийнхээ агуулгыг ойлгодог л бгаа.
2015-09-30
Зочин:
Тэгээд мөн ч байсан яадийн, европууд уруудах нь болжээ...
2015-09-30