Ашир гэрлэжээ

img

Дуучин Жастин Биберийг холливуудын алдартан болоход голлох үүргийг гүйцэтгэсэн дуучин Ашир гэрлэсэн тухай  “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр 2009 оны хоёрдугаар сараас болзсон Грэйс Мигель гэх бүсгүйтэй энэ сарын 22-нд Италид нууцаар хуримласан байна.

 

 

Хуриманд ойролцоогоор 30 гаруй зочин оролцсон ч хэвлэлийнхэнд хаалттай болжээ. Хос бал сараа Куба улсын нийслэл Гавана хотноо өнгөрүүлж байна. Тэд Гавана хотноо бал сараа өнгөрүүлж буй шалтгаан нь сүйт бүсгүйн гэр бүл тус хотод амьдардаг аж.

 

Ашир инстаграмдаа эхнэртэйгээ авахуулсан зургаа байршуулаад “Амьдрал урт мөртлөө бас адал явдалтай юмаа” гэж бичжээ.

 

Хос ирэх сарын 11-нд Нью Жерси хотноо хуримын үдэшлэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд тус үдэшлэгийг Бибер хөтлөн явуулахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ