Хүүхэд гэмтээгээд хэргийн газраас зугтжээ

Хан-Уул дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөө, 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд Ниссан Серена маркийн авто машины жолооч явган зорчигч 7 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.
Зам тээврийн осол нь нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах, осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Шинэчлэн батлагдсан ЗХАБТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т Зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах;
34 дүгээр зүйлийн 34.1-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан бий.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ