Бибер алгадуулжээ

“Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер АНУ-ын Лос Анжелес хотноо байрлах тансаг харшдаа өнгөрсөн наймдугаар сарын 14-нд үдэшлэг зохион байгуулж, холливуудын оддыг урьсан байна. Үдэшлэгт “Playboy”-ийн 100 гаруй модель оролцжээ. Тус үдэшлэгт дуучин Жастин Бибер оролцсон байна.
Үдэшлэгийн төгсгөлд модель бүсгүйчүүд дуучинтай зургаа авахуулахыг хүсч, хэсэгхэн хугацаанд үймээн дэгдээгээд амжжээ. Энэ үеэр Бибертэй нэгэн модель бүсгүй зургаа авахуулахыг хүссэн ч тэрбээр татгалзжээ. Энэ бүхнийг алсаас харж зогссон нэгэн модель бүсгүй дуучинд хандан “Онцгүй зан гаргахаа боль” гэсэн байна. Өөрийг нь шүүмжилсэн бүсгүйг дуучин тэврэн авч үнссэнээс гадна биед нь зөвшөөрөлгүй хүрчээ. Энэ үеэр бүсгүй дуучинг алгаджээ.
Биберийг алгадсан бүсгүй өөрийгөө илчилсэн бөгөөд өчигдөр “TMZ” сайтад ярилцлага өгчээ. Бүсгүйг Сара Харрис гэдэг аж. Тэрбээр “Үдэшлэг сэтгүүлчдэд хаалттай болсон учир Биберийн алгадуулж буй зураг интернэтэд байхгүй. Бибер өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж байна. Ямар ч ёс суртахуун байхгүй. Зөвшөөрөлгүйгээр намайг үнссэнээс гадна миний биед хүрсэн” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ