
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Иргэний хэргийн тэнхим болон практик судлалын тэнхим хамтран “Эдийн бус хохирлыг арилгах эрх зүйн зохицуулалт” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Энэ үеэр олон асуудлууд яригдсаны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэний нэр төр, алдар хүндийг гутаахтай холбогдох эрх зүйн асуудлууд, түүнээс учирсан гэм хорын хохирлыг хэрхэн арилгах асуудал мөн багтжээ.
Эдийн бус хохирлыг арилгахдаа шалгуур үзүүлэлт нь юу байх тухай сэдэв онол болон практикт нэлээд маргаантай байдаг бөгөөд энэ асуудлаар шүүгч, судлаачид, багш нар оролцсон уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байгаа нь их ач холбогдолтой болохыг уулзалтад оролцогчид тэмдэглэн хэлж байв.
Уулзалтад оролцогдын хийсэн судалгаа болон яригдсан асуудлуудыг эмхтгэн Дээд шүүхээс гарын авлага хэвлүүлэн гаргах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ