Камерон Диаз унав

Холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз нөхөр Бенжигийн хамтаар Калифорни мужийн Лос Анжелес хотноо байрлах “Uber” гэх шөнийн клубээр үйлчлүүлээд машиндаа суух үедээ олны өмнө унасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир өөрийгөө хянаж чадалгүй газарт унажээ.
Бенжи эхнэрээ унах үед нь барьж авсан байна. Камерон согтуу байснаас гадна сэтгүүлчдийг “Зайлцгаа” гэж хэлжээ. Бенжи эхнэрээ гэртээ хүргэж өгсөнийхөө дараа тус клубэд эргэн ирж, үүрийн 4.30 хүртэл шоудсан байна.
Хосын хэвлэлийн төлөөлөгч Хэнри Хэмин “Гадаа бороо орж байсан учир жүжигчин бүсгүй хальтирсан. Тэрбээр архи уугаагүй. Бенжи клубэд бизнесийн түнштэйгээ уулзахаар эргэж ирсэн” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ