”Жаранг түүхэлсэн агшин”-г тольдохуй

img

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн хөгжсний 80 жилийн энэ онд тохиож буй. Харин энэ өдрүүдэд монголын гэрэл зурагчдын мэлмийд туссан бүтээлийг тольдож тэдний уран бүтээлээр амьсгалах нь ээ.

 

Тэдний нэг гэрэл зурагчин Ж.Даваасамбуугийн "Жаранг түүхэлсэн агшин" гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн Q Art Gallery-д нээлтээ хийлээ. Тэрбээр 1947 оноос өнөөг хүртэл амьдралынхаа нэгэн жаран илүүтэй хугаацааг гэрэл зураг хэмээх урлагтай холбож ирсэн, энэ хугацаанд олон зуун шавь төрүүлэн гаргажээ.

 

Ж.Даваасамбуу нь 1929 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Өдгөө 86 настай. 1980 онд Москвагийн олимпийн фото уралдаанд “Эрийн гурван наадам” бүтээлээрээ 1000 гаруй зурагчнаас дэд байрт шалгарч байсан төдийгүй 1955 оноос шуудангийн маркууд бүтээх ажилд гар бие оролцож, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, Бөхийн нэвтэрхий толь, Монгол Улсын анхны Улаан ном зэргийн гар болон фото зургийг бэлтгэн нийлүүлж, бүтээлцэж байсан ахмад фото сэтгүүлч юм.

 

"Жаранг түүхэлсэн агшин" үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 

 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
нилээдгүй, түүхэлсэн -гачин гачин үгнүүд байнаа байна
2015-10-06
R.I.P Монгол хэл:
Түүхэлсэн гэж хаанахын хэлзүйн дүрмэнд захирагдах үг вэ?
2015-10-06