Ричард Маддений өмд урагджээ

“Үнсгэлжин” киноны гол дүр жүжигчин Ричард Мадден XVIII зууны тухай өгүүлэх “Medici: Masters Of Florence” киноны гол дүрд тоглож байна. Зураг авалт Лос Анжелес хотноо үргэлжилж буй юм. Тэгвэл жүжигчин залуу өчигдрийн зураг авалтын үеэр тун эвгүй байдалд оржээ. Тэрбээр тулаантай хэсгийн зураг авалтад оролцож байхад түүний өмссөн өмд нь урагдсан байж. Өмд нь урагдсанаар жүжигчний дотуур хувцас нь харагдаж байсан аж. Зураг авалтын талбайтай танилцаж байсан сурагчид жүжигчний зургийг авч, интернэтэд байршуулсан аж.
Ричард твиттертээ “Үнэхээр хөгжилтэй. Анх удаагаа л ийм байдалд орж байна” гэж жиргэжээ. Энэхүү уран бүтээлд холливуудын нэрт жүжигчин Дастин Хоффман тоглож байгаа юм. Тус уран бүтээл ирэх онд нээлтээ хийхээр төвлөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ