Вин Дизель огцом жин нэмжээ

Холливуудын нэрт жүжигчин, өдгөө 48 настай Вин Дизель хэт их жин нэмж, танигдахын аргагүй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин эр өчигдөр Флорида муж дахь гэрийнхээ тагтан дээр салхилж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Холливуудын эрэгтэй уран бүтээлчдээс хамгийн сайхан биетэй хэмээгддэг Дизелийн гүзээ унжиж, хөгшин харагдах болжээ.
Вин Дизель зурагчдыг харсаныхаа дараа футболкоо өмссөн байна. Галзуу хурд киноны одын өөрчлөлт интернэт хэрэглэгчдийн гол сэдэв болж, жүжигчнээр даажигнах болжээ. Энэ бүх мэдээллийн дараа жүжигчин эр твиттертээ “Би найруулагчийн хүсэлтээр бага зэрэг нэмсэн” гэж жиргэсэн байна.
Харин жүжигчний найзуудын мэдээлснээр “Дизель хачиртай талхи, шар айрганд донтох болсон” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ