Рене Зеллвегер “жирэмсэн” болжээ

Холливуудын нэрт жүжигчин Рене Зеллвегер хоёр жил орчим сураггүй байсны эцэст өнгөрсөн оны аравдугаар сард Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “ELLE” сэтгүүлийн шагнал гардуулах ёслолд оролцож, олны өмнө гарсан билээ. Тэрбээр танигдахын аргагүй өөрчлөгдсөн байсан юм. Нүүрнийхээ зарим хэсэгт мэс хүргэж, гоо сайхны хагалгаа хийлгэсэн байжээ.
2011 оноос хойш ямар нэгэн уран бүтээлд тоглоогүй жүжигчин бүсгүй Лондонгийн “Greenwich” паркад зураг авалтад оролцож байхдаа сэтгүүлчдийн дуранд өртсөн байна. Рене “Benz” гэх кинонд тоглож байгаа гэнэ. Тус кинонд жүжигчин Патрик Демпсеу тогложээ. Энэхүү кинонд Рене зургаан сартай жирэмсэн бүсгүйн дүрийг бүтээж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ