Жим Керрид захиа үлдээсэн байжээ

Холливуудын нэрт жүжигчин Жим Керригийн найз бүсгүй Катрина Уэйт өнгөрсөн сарын 28-нд амиа хорлосон билээ. Бүсгүй хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан бөгөөд гадны нөлөөгүй гэдгийг шинжээчид мэдээлсэн байна. Катрина амиа хорлохоосоо өмнөх өдөр найз залуудаа захиа бичиж, шуудангаар илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Түүний явуулсан захиа өчигдөр Керрид иржээ. Тус захианд “Хонгор минь намайг уучлаарай. Би явлаа. Чинийхээ дэргэд байхыг чин сэтгэлээсээ хүссэн ч энэ дэлхий миний байх ёстой газар биш бололтой. Би чамтай гэрлэж, хүүхэдтэй болохыг хүссэн ч зориг минь дутлаа. Би явлаа. Миний ардаас уйлах хэрэггүй. Бурхан намайг хүссэн учир би явлаа” гэж бичсэн байжээ.
Энэхүү захиаг Катринагийн ээж твиттертээ байршуулж, нийтэд хүргэсэн байна. Найз бүсгүйнхээ үхлийн дараа жүжигчин уран бүтээлээ завсарлага авч, олны өмнө гарахаа больсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ