Тэйлор инстаграмын хатан хаан боллоо

Зураг болон 1-10 секундын өөрийн видео бичлэгээ байршуулах боломжтой инстаграм шинэ хатан хаантай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Олны танил эрхмүүдийн тусламжтай твиттер, фэйсбүүкээс дутахааргүй алдартай болсон тус сүлжээ нээгдснээсээ хойш реалити шоуны од Ким Кардашианг “Инстаграмын хатан хаан” хэмээн өргөмжилсөн билээ. Учир нь Кардашиан хоёр жилийн хугацаанд 48.4 сая дагагчтай болсон аж.
Харин дуучин Тэйлор Свифт өнгөрсөн оны хоёрдугаар сард инстгарамд нэгдсэн бөгөөд жил гаруйн хугацаанд 54 сая дагагчтай болж, шинэ амжилтын эзэн болжээ. Инстаграм сүлжээ өөрийн инстаграмдаа “Шинэ хатан хааныг танилцуулж буйдаа баяртай байна. Энэ бол Тэйлор Свифт” гэж бичжээ. Энэхүү мэдээллийн дараа Тэйлор инстаграмдаа “Баярлалаа залуусаа. Та нараар бахархаж байна” гэжээ.
Тэйлор, Кардашиан нарын араас дуучин Бейонси бичигддэг байна. Дуучны инстаграм дагагчийн тоо 47.5 сая юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ