Шайа Лабаф баригджээ

“Transformers” цувралын од, жүжигчин Шайа Лабаф согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа цагдаагийнханд баригдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр 22.00 цагийн орчимд Техасын зугаа цэнгэлийн дүүрэг гэгддэг “Sixth Street”-д саатуулагдсан байна.
“Жүжигчин эр согтуу байснаас гадна үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон” хэмээн Техасын замын цагдаагийн газраас мэдээлжээ. Жүжигчинг түр саатуулах байранд хорьсон бөгөөд хуулийн дагуу шийтгэхээр төлөвлөж буй гэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд нэг жилийн хорих ялаар шийтгүүлдэг хэмээн “TMZ” сайт мэдээлэв.
Лабаф өмнө нь цагдаад хэд хэдэн удаа баригдаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Нью Йорк хотноо тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсгэснээс болж баригдаж байсан бол 2011 оны долоодугаар сард Лос Анжелес хотноо зодоон хийж, 100 цаг олон нийтийн ажил хийж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ