Реппер залууд зөвлөгөө өгөв

img

АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа репперт өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама зөвлөгөө өгч, “Америкийг залуу хүн удирдах ёстой” гэж хэлжээ. Обама өнгөрөгч ням гаригт Сан Франциско хотын иргэдтэй уулзаж, илтгэл тавих үеэрээ Кейнид зөвлөгөө өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Энэ залуу үнэхээр удирдагч болохыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлэн битгий сул үг амнаасаа гарга. Сул үг чиний улс төрийн карьерт сөргөөр нөлөөлөх болно. Мөн хувийн амьдралаа битгий дэлгэ. Хувийн амьдрал дэлгэсэн ном шиг байвал өрсөлдөгчдөд хялбар байх болно” гэж Обама хэлжээ.

 

Өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан “MTV”-ийн үеэр Кейни сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчийн зөвлөгөөний дараа репперийн эхнэр Ким Кардашиан “Үнэн үг” гэж жиргэсэн байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Demvvl:
......................................
2015-10-15
a:
amerikiin ankhni yashka terguun hadagtai todroh um bizdee hehe KENI mundag mundag daanch yanhan bogstei suusan ugni er hun tiim huuhni ehner bish shaaltuuraal bolgodog umshuude
2015-10-13