Вин Дизель охиноо танилцуулжээ

Холливуудын нэрт жүжигчин Вин Дизель 11 сарын өмнө охинтой болсон билээ. Жүжигчин эр охиндоо “Галзуу хурд” кинонд хамтран тоглож, ослоор амиа алдсан жүжигчин Пол Уолкерийн нэрийг өгсөн юм. Дизель амиа алдсан найзыгаа дурсан охиндоо Паулина гэх нэрийг хайрласан билээ.
Тэрбээр өчигдөр “Jimmy Fallon Show”-д оролцох үеэрээ удаан хугацааны турш хэвлэлээс нуусан охиныхоо зургийн нийтэд үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин Пол амиа алдсны дараахан миний эхнэр жирэмсэн болсон. Бидний нөхөрлөл агуу байсан. Тиймээс тэр энгийн залууг мартахыг хүсээгүй учир нэрийг нь охиндоо өгсөн. Полтой адилхан нэртэй охиноо өнөөдрийг хүртэл нуулаа. Энэ бол миний охин” гэж хэлжээ.
Тус шоуны дараа Полын охин Малина Пол твиттертээ “Аавыг минь дурсч буйд баярлалаа. Паулина үнэхээр хөөрхөн юм. Аав шиг минь энгийн мөртлөө агуу нэгэн болоорой” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ