Тайра Бэнксийн шоу хаагдана
2015-10-18

“Дэлхийн хамгийн их үзэгчтэй “Америкийн дараагийн топ модель” шоу нэвтрүүлэг ирэх оноос дахин эфирт цацагдахгүй” хэмээн тус шоуны санаачлагч, топ модель Тайра Бэнкс мэдэгдлээ. Тус шоу 22 улирлын турш үзэгчдэд хүрч, олон залуусын модель болох мөрөөдлийг биелүүлсэн зорилтот шоу нэвтрүүлэг юм. Дэлхийн 37 улсад цацагддаг тус шоу хаагдах болсон шалтгаан тодорхойгүй байна.

 

Тайра “Цаг нь иржээ. Би хуучнаараа амьдрахыг хүсэхгүй байна. Хөөрхөн охид модель болдоггүй гэдгийг бид энэ шоугаар батлан харууллаа. Олон охин шоуны буянаар далавчтай боллоо. Шоугаа хаах шийдвэрийг их удаан бодож гаргасан. Онцгой шалтгаан бий. Гэхдээ хэлэхийг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

 

Шоуны сүүлчийн анги ирэх арванхоёрдугаар сарын 4-нд цацагдах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин