Брэдийн гэр бүл Камбожийн захаар үйлчлүүлжээ

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт хүүхдүүдийнхээ хамтаар Комбажид зураг авалтад оролцож буй Анжелина Жоли дээр очсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жоли шинэхэн уран бүтээл болох “Камбож охины тэмдэглэл. Тэд эхлээд миний аавыг буудсан” киноныхоо зураг авалтыг хийхээр тус улсад ирээд байгаа аж. Харин гэр бүлийнх нь өчигдөр Камбожид ирцгээжээ.
Жүжигчин бүсгүй гэр бүлийнхнээ дагуулан тус улсын хамгийн том захаар үйлчлүүлж, хувцас болон зарим зүйл худалдан авчээ. Тэд Камбожийн төрийн далбаатай футболк худалдан авсан хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.
Жолигийн шинэ уран бүтээл ирэх оны эхээр нээлтээ хийх юм. Том хүү Маддокс тус киноны зураг авалтад оролцож байгаа аж.
Өнгөрсөн сард Камбожийн Ерөнхий сайд Хун Сен, жүжигчин бүсгүйг төрийн одонгоор шагнасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ