Беойнси 1981 бус 1978 онд мэндэлжээ

img

Дуучин Бейонсигийн аав, продюссер Мэттью Ноулз өчигдөр “CV” гэх радиод ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд олон жилийн турш Бейонсиг жинхэнэ насаа нууж, бусдыг хууран мэхэлсэн гэж хэлжээ.

 

Дуучин бүсгүй 1981 онд бус 1978 онд мэндэлжээ. “Бейонси одоо 37 настай. Тэр дуучин Ашер, Пинктэй нас чацуу. 1990 оны эхээр Беойнси насаа дарж, албан ёсны бичиг баримтаа өөрчилсөн. Энэ нууцыг манай гэр бүлээс өөр хэн ч мэдэхгүй. Бейонси олон жил насаа нууж, залуухан харагдахын тулд их хэмжээний мөнгө үрсэн” гэж ярьжээ.

 

Жинхэнэ насаа нуусан гэгдээд буй дуучин бүсгүй тайлбар хийхээс эрс татгалзсан байна. Бейонси 2005 оны эхээр аавынхаа үүсгэн байгуулсан “Destiny's Child” хамтлагаас гарч буйгаа зарлаж, соло уран бүтээлч болсон. Тэрбээр аавыгаа менежерээр ажиллуулсан ч 2007 онд ажлаас нь халж, таарамжгүй харилцаатай болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хэрэв та Атеросклероз буюу Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, ишеми, Артерийн даралт ихсэх, хуян хөөрөх зэрэг эмгэгээс эрүүлжихийг хүсвэл судас цэвэрлэгч Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тус бүтээгдэхүүн Монголд зарагдаад 10 жил болж байгаа бөгөөд МУ-д зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Утас 96665038 10 жилийн ойд тохиолдуулан 1 бүтээгдэхүүний урамшуулалтай байгааг сануулъя. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. httpswww.youtube.comwatch?v=CBGK4Pu-94I
2015-10-22