Брэдийн хүү кинонд тогложээ

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар 2005 онд “Ноён хатагтай Смит” кинонд хамтран тоглосон билээ. Хос 10 жилийн дараа дахин кинонд хамтран тоглохоор болсноо өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн. “By The Sea” киноны зураг авалт 75 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх оны эхээр нээлтээ хийх юм. Тус киноны гурав дахь трейлер өчигдөр цацагдсан байна. Энэхүү кинонд Брэдийн хүү Шелон тоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жоли “Киноны багахан хэсэгт Шелон тоглосон. Хүү минь үнэхээр баяртай байгаа” гэсэн бол Брэд “Хүү минь их хичээсэн. Бид ч гэсэн. Та бүхэнд таалагдах байх” гэж хэлжээ.
Шелоноос гадна түүний ихэр Виван өмнө нь ээжийнхээ тоглосон “Малефисент” кинонд тоглосон билээ. Мөн Маддокс хүү Жолигийн “Вьетнам охины тэмдэглэл. Тэд эхлээд миний эцгийг буудсан” киноны олны хэсэгт тоглож байгаа юм.
“By The Sea” киноны зохиолыг Брэд бичсэн бол найруулагч болон продюссерээр Жоли ажиллаж байна. Кино 1970 оны үйл явдлыг харуулах аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ