Эхнэрээ хувааж эзэмших санал Хятадад шуугиан тарьж байна

img

 

Хятадын Чэцзян их сургуулийн багш Це Зоши улс орныг нөмрөөд байгаа хүйсийн тэнцвэргүй байдлыг засч залруулахын тулд ядуу эрчүүд эхнэрээ хувааж эзэмших ёстой гэсэн санал дэвшүүлсэн нь халуухан маргаан дэгдээгээд байна. Дундад улсад 100 охинд 118 хөвгүүн ногдож байгаа нь хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгожээ. Хятадууд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Засгийн газраас “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсэн нь эрэгтэй хүүхдийг илүүд үздэг уламжлалыг улам дэвэргэсэн юм. Хятадын хотуудад амьдралын төвшин дээшлэхийн хэрээр хөдөлгөөн, шилжилт идэвхжиж эмэгтэйчүүд хот руу шилжиж ирэх нь нэмэгдсэнээр тосгон, суурин дахь хүйсийн ялгаа улам их болж байна.

 

Нийгмийн зүтгэлт­нүүд, интернэт хэрэг­лэгчид профессор Це Зошиг яаран буруутгаж, түүнийг завхайрал, хууль бус үйлдэлд ард иргэдийг уруу татлаа хэмээн шүүмжилжээ. Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Цин Сюн эдийн засагч Зошиг хүйсийн дээрэнгүй байдал руу уриалж байна хэмээн мэдэгдэв. “Их сургуулийн эрдэмтнээс гарсан санал нь эрэгтэй хүнийг илүү үзэж, эмэгтэйчүүдийг доромжилж байна. Зөвхөн эрэгтэй хүнийг бодсон шийдвэр л гаргах санаатай байна. Энэ бол инээдтэй, эмгэнэлтэй” хэмээн тэрээр ярилаа.

 

2020 онд Хятадад 30-40 сая гоонь эр байх тооцоо гарч байгаа тул хүн ам зүйн гажигийг ямар нэг аргаар шийдэх хэрэгтэй хэмээн профессор Це үзэж байна. Эрдэмтний хэлж буйгаар, ядуу гоонь эрчүүд Зүүн өмнөд Ази болон Африкийн тогтворгүй эдийн засагтай орнуудын охид, бүсгүйчүүдтэй гэрлэж болох аж. Хятадын олон тариачин хөрш Бирм, Вьетнамаас эхнэр авах моод дэлгэрээд байгаа билээ. Нэг тэрбум илүү хүнтэй Хятад улсын хүн ам зүйн гол бэрхшээл нь шинээр мэндэлж буй хүүхдүүдийн дундах хүйсийн тэнцвэргүй байдал юм. Үүний үндсэн шалтгаан нь эхийн гэдсэн дэх хүүхдийн хүйсийг мэдсэний дараа үр хөндөлт хийлгэж буй явдал ажээ. Хятад гэр бүл уламжлал ёсоор эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг бөгөөд охин хүүхдээс татгалзах нь элбэг байдаг. Тэр тусмаа хөдөө тосгодод үр хөндөлт итгэмээргүй өргөн тархсан аж. 1980-аад оны эцсээр хэт авианы төхөөрөмжийн тусламжтайгаар ирээдүйн хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой болсноор үр хөндөлт цэцэглэсэн гэж болно. Өнөөдөр Хятадын хүн ам нэг тэрбум 357 саяд хүрчээ. Хятад дахь хүйсийн тэнцвэргүй байдал засагдах боломжгүй хэмээн зарим эрдэмтэн үзэж байна.

 

Н.МӨНХЖИН

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Тэнэгүүд.Гадаад улс орнуудын тухай юу ч дуулж сонсдоггүй юм байна л даа.Мэддэг байсан бол яг дэргэд нь байгаа Монгол гэдэг улсад төрийн эрх баригчид нь авилгад нугасгүй дуртай гэдгийг мэдмээр л юм.Эрх баригч МАНАН-д авилга өгөөд Монгол улсын иргэн болчихно.Шуналтай хүүхнүүдэд нь мөнгө өгөөд авгай авчихна.АН-нханд авилга өгөөд газрын хууль батлуулаад газар өмчилчихнө.Ингээд хүн болж төрсөн хэргээ нэгмөсөн амархан бүтээчихэж болно шүү дээ.
2015-10-28
zochin:
zuv sanaa,,, bas ene mongol baigaa baahan yanhan zaluuchuudiig avaasai daa. bur tembuundee barigdaad unhiirtsen baahan bazal zaluuchuud baigaa budgiig ni tembuutei naiz ohiduudtai avaasai tee
2015-10-28
yu:
Ynkhan khuukhnuudiig khudaldakh kheregtei
2015-10-27
Зочин:
Zasarsan yanhan zayanii hani gej sonsoogui yu. Ted nar chin bas l Mongol er huntei l suuna shd. Magadgui tanai ehner ch bas yanhan baisan ch yum biluu hen medlee P
2015-10-27
Иргэн:
За муу хужаа хол очиж хуцаарай, Муу ч гэсэн Монгол хүний үр шүү
2015-10-27
рхөнө:
монголоос ирээд энэ янхан хүүхнүүдийг бүгдийг нь аваасай
2015-10-27
Зочин:
Zasarsan yanhan zayanii hani gej sonsoogui yu. Ted nar chin bas l Mongol er huntei l suuna shd. Magadgui tanai ehner ch bas yanhan baisan ch yum biluu hen medlee P
Иргэн:
За муу хужаа хол очиж хуцаарай, Муу ч гэсэн Монгол хүний үр шүү