Хэлли Берри нөхрөөсөө саллаа

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Берри нөхөр Оливер Мартинезээс салж буйгаа зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос 2010 оноос болзсон бөгөөд 2013 онд хүүтэй болж, удалгүй гэрлэлтээ батлуулсан юм.
“Салалт Оливерээс шууд хамааралтай” хэмээн жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч “TMZ” сайтад ярьжээ. Тэрбээр “Берри гэр бүлээ авч үлдэхийн тулд их хичээсэн. Харамсалтай нь хос хоёрхон жилийн дараа албан ёсоор салахаар боллоо. Өнгөрөгч амралтын өдөр Берри салах өргөдлөө Лос Анжелесийн шүүхэд өгсөн” гэж хэлжээ.
Берри инстаграмдаа “Хэсэгхэн хугацаанд жаргал бэлэглэсэн чамд баярлалаа. Одоо эрх дураараа нисэхийг хүсч байна” гэж бичсэн байна.
Гэрчүүд “Хос гэрлээд хэсэг хугацааны дараа Оливер олны танил бүсгүйчүүдтэй нэр холбогдохоос гадна нэг бус удаа эхнэртээ гар хүрсэн. Мөн тэрбээр их ууртай бөгөөд саяхан нэгэн хамгаалагчийн биед хүнд гэмтэл учруулсан. Түүний догшин, хэрцгий зангаас залхсан учир Берри эхэлж салах өргөдлөө өгсөн” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ