Д.Мэндмаа нийслэлийн ойд зориулж тоглоно

Төгөлдөр хуурч Д.Мэндмаа нийслэлийн 376 жилийн ойд зориулан бие даасан тоглолтоо толилуулахаар Испани улсаас эх орондоо ирээд байна.
Түүний тоглолт Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах юм. Төгөлдөр хуурч Д.Мэндмаагийн тоглолт маргааш /X.29/ Улсын филармонийн тайзнаа болно. Тэрбээр тоглолтынхоо орлогоос Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын эмчилгээнд хандивлах аж.
Испанийн Мадридын Их сургууль, Консерваторийн профессор, төгөлдөр хуурч Д.Мэндмаа нь 1991 оноос хойш Испани улсад ажиллаж амьдарчээ. Мөн Испани-Монголын нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ